Ном тохимол

“УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ: ШАЛТГААН, ҮР ДАГАВАР, СУРГАМЖ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн эмхтгэл

Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд нийт 24 илтгэл тавьж хэлэлцүүлэгдсэн бөгөөд илтгэлүүдтэй холбогдуулан хуралд оролцогсод өөрсдийн санал бодлыг илэрхийлэв. хуралд оролцогчдоос …. зүйл бүхий зөвлөмж гарган … шийдвэр гаргагчдад хүргэхээр тогтсон болно. улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр, их хэлмэгдүүлэлтийн 80 дахь жилийн хүрээнд зохион байгуулсан гол үйл ажиллагааны талаар болон зарим хүмүүсийн хэлсэн үг, олон улсын эрдэм шинжилгээний ... Дэлгэрэнгүй...

ЦАГААТГАЛЫН ТАЛААРХ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АКТЫН ЭМХТГЭЛ

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд болон үр хүүхдүүд нь нөхөх олговор олгох, хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг бусад үр дагаврыг арилгах хуульд заасан чиг үүргийнхээ дагуу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хүрээнд ... Дэлгэрэнгүй...

“СОЦИАЛИЗМЫН ЭСРЭГ 1932 ОНЫ МОНГОЛ ДАХЬ БОСЛОГО” НОМ ХЭВЛЭГДЛЭЭ

ОХУ-ын иргэн, доктор С.Л.Кузьмин, түүний гэргий Ж.Оюунчимэг нар “Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого” ном бичиж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисстой хамтран хэвлүүлж уншигчдад хүргээд байна. Зохиогчид уг номынхоо талаар “XX зууны Монголын түүхэнд тохиолдсон хамгийн том бослого юунаас болж, яагаад гарав? Босогчид хэнд найдаж түшиглэв, хэн тэднийг хангаж байв? Яагаад бослого дарагдсан бэ? Эдгээр асуултад урьд ... Дэлгэрэнгүй...

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгал “Цагаан ном” хэвлэгдэн гарлаа.

Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар 1990 оны 12 дугаар сард байгуулагдсанаас хойш өдгөө 20 гаруй жил болжээ.  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдний нэр төрийг сэргээх, дугсгалыг мөнхжүүлэх хариуцлагатай бөгөөд цагаан мөртэй ажилд орон нутгийн цагаатгалын салбар комиссууд, төр захиргаа, хууль хяналт, хүчний байгууллагууд онцгой үүрэг гүйцэтгэж ирсний нэгэн илрэл бол улс ... Дэлгэрэнгүй...