Фото мэдээ

“МОНГОЛ БОЛОН ХБНГУ ДАХЬ УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ЦАГААТГАЛ: ДҮГНЭЛТ, СУРГАМЖ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, ХБНГУ-ын Конрад Аденауэр сан хамтран 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. КАС-ийн суурин төлөөлөгч, доктор Даниел Шмюкинг хурлыг нээж, УИХ-ын дэд дарга, ЦАУЗБУК-ын дарга ... Дэлгэрэнгүй...

Ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсанаас хойш 25 жил болж байгаатай холбогдуулан Улсын комиссоос олон жил ажилласан ахмад ажилтнуудаа Ахмадын баярын өдрийг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.                                                           ... Дэлгэрэнгүй...

ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс Тагнуулын ерөнхий газар, Улс төрийн хэлмэгдэгсдийн музейтэй хамтран улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Монголын үндэсний музейд “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа. Дэлгэрэнгүй...

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ ЦЭЦЭГ ӨРГӨВ

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нар болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, яам, агентлагуудын сайд, дарга нар, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач, зээ, төрөл төрөгсөд Үндэсний түүхийн музейн өмнөх Улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Мөн өдөр Засгийн газрын ... Дэлгэрэнгүй...

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 85 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯР ХҮРГЭЖ, ДУРСГАЛЫН ЗҮЙЛ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ой, прокурорын албаны өдрийг тохиолдуулан тус байгууллагын өмнөөс баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд дурсгалын зүйл гардууллаа. Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн хяналтын прокурор Р.Мөнхтариаг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ... Дэлгэрэнгүй...

Хүндэтгэлийн “Бясалгалын Флашмоб”-ийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Залуучуудын холбоо, Оюунлаг буддист нийгэмлэг хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр 2013 оны 9 дүгээр сарын 10-ныг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хойч үедээ ойлгуулах, хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор “Чингис хааны талбай”-д “Бясалгалын Флашмоб”-ийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Дэлгэрэнгүй...

Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүлээн авлаа.

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Л.Цог Улс төрийн хэлмэгдэгсдийн музейд зочлон хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд, ач зээ нарын төлөөлөлтэй уулзалт хийж, санал сэтгэгдлийг хүлээн авав. Дэлгэрэнгүй...