Нийтлэл

ДАШИЙН БАЛДАНДОРЖ (1894-1937) товч намтар

Одоогийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт 1894 онд төрсөн, 1921 онд Ардын журамт цэрэгт элсэн орж, Хиагт болон Нийслэл Хүрээг чөлөөлөх, зүүн хязгаарыг тохинуулах ажилд биечлэн оролцож, Цэргийн Яаманд хариуцлагатай алба хашиж байсан Ардын хувьсгалын партизан юм. 1921-1922 онд нэгдүгээр морин бригадад хорооны дарга, ХЗЭ-ийн Төв Хорооны дарга, 1922-1923 онд ДХГ-ын анхны даргаар томилогдон ажиллаж байв.   Д.Балдандорж нь 1922 ... Дэлгэрэнгүй...

Улс төрийн хэлмэгдлийн шуурганд С.БУЯННЭМЭХ өртсөн нь

Социализм коммунизмын тухай хоосон сургаалд гүн автагдаж, түүнийг Монгол орны жинхэнэ хөрсөн дээр нь хөгжүүлж, чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж хэрэгцээнийхээ хирээр идэж ууж, жаргал гэгчийг жинхэнэ үзэж эдэлнэ гэж итгэж яваа ард түмнийхээ гэнэн сэтгэлийн бодит үнэнийг тавьсныхаа төлөө буудуулсан Монголын гуч гаруй мянган хөвгүүдийн нэгэн болно. Ардчилсан үзэл баримтлалтай үндэсний тусгаар тогнолын талаар тууштай идэвхийлж тэмцэгч, төр нийгмийн гарамгай зүтгэлтэн, ... Дэлгэрэнгүй...

Төрөөс тэдэнд анхаарах болсон.

Өмнөх зуунд Монголын түүхэнд хар толбо болж бичигдсэн их хэлмэгдүүлэлтэд олон мянган хүмүүс өртөж, түүний улмаас гэр бүл, үр хүүхдүүд нь давхар хэлмэгдсэн байдаг билээ. Давхар хэлмэгдүүлэлтийн улмаас хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд, ач зээ, ах, эгч, дүү нар нь тухайн үед эсэргүүний үр хүүхэд, садан төрөл гэгдэж, сурч боловсрох, ажиллаж амьдрах эрх зөрчигдөн нийгмээс алхам тутамдаа гадуурхагдан хүнд хэцүү амьдралыг туулсан ... Дэлгэрэнгүй...

Цагаатгах, нөхөх олговор олгох хуульд оруулах өөрчлөлтөд иргэдийн санал хүсэлтийг сайтар тусгаж чадлаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн цагаатгах ажил 1939 оноос эхэлсэн боловч ардчилал гарсан 1990 оноос цагаатгах ажил улам эрчимжжээ. Энэ нь хууль хяналтын байгууллагуудаас 1939-1989 оны хугацаанд 2923 хүн цагаатгагдсан байдаг бол 1990-1993 онд 23173 хүн цагаатгагдсан байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажил системтэйгээр үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд 1939 оноос өнөөдрийг хүртэл 31,000 гаруй хэлмэгдэгч ... Дэлгэрэнгүй...