Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хурал боллоо

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хурал 2015 оны 03 дугаар сарын 18-д болж тус комиссын 2014 оны ажлын тайлан, 2015 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, ажлын тайлан, тулгамдаж буй асуудлуудыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах нь зүйтэй гэж үзэв.

Хуралд Улсын комиссын гишүүд, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газрын цагаатгалтай холбоотой асуудал эрхэлдэг ажилтнууд оролцлоо.