ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 85 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯР ХҮРГЭЖ, ДУРСГАЛЫН ЗҮЙЛ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ой, прокурорын албаны өдрийг тохиолдуулан тус байгууллагын өмнөөс баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд дурсгалын зүйл гардууллаа.

Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн хяналтын прокурор Р.Мөнхтариаг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Хүндэт жуухаар шагнав.