УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ ЦЭЦЭГ ӨРГӨВ

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нар болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, яам, агентлагуудын сайд, дарга нар, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач, зээ, төрөл төрөгсөд Үндэсний түүхийн музейн өмнөх Улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Мөн өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл, Сонгинохайрхан, Хан-Уул, БаянголIMG_9007IMG_9016IMG_9017IMG_8870IMG_8872IMG_8878IMG_8883 дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач, зээ, төрөл төрөгсөд Сонгинохайрхан уулын бэл дэх Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.IMG_9006 IMG_9009IMG_9013