Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгал “Цагаан ном” хэвлэгдэн гарлаа.

whitebok

Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар 1990 оны 12 дугаар сард байгуулагдсанаас хойш өдгөө 20 гаруй жил болжээ.  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдний нэр төрийг сэргээх, дугсгалыг мөнхжүүлэх хариуцлагатай бөгөөд цагаан мөртэй ажилд орон нутгийн цагаатгалын салбар комиссууд, төр захиргаа, хууль хяналт, хүчний байгууллагууд онцгой үүрэг гүйцэтгэж ирсний нэгэн илрэл бол улс төрийн хэлмэгдсэгсдийн дурсгал “Цагаан ном” юм. Өмнөх зууны 1922-1989 онд улс төрийн хэрэгт 36 мянга орчим хүн өртсэн гэсэн барагцаа тоо байдаг. Үүнээс 31,1 мянган хүний хэрэг хилс болох нь тогтоогдож цагаатгагдсан байх бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос 25585 иргэний товч мэдээллийг багтаасан Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгал “Цагаан ном”-ны I, II, III ботийг цагаатгасан оны дарааллаар цуврал боть болгон гаргаж, уншигч болон судалаачидад хүртээл болгоод байна.