Сонгинохайрхан ууланд байрлах Хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдөр 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цагт Сонгинохайрхан ууланд цэцэг өргөж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, хэлмэгдэгсдийн ар гэрээс оролцлоо.