Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрөөр хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа боллоо.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Залуучуудын холбоо, Флаш моб ТББ, Оюунлаг буддист нийгэмлэг хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдөр 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 18.00 цагт Чингис хааны талбайд зул өргөн бясалгал хийж, ном хурав.