“Улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд Дэд байр эзэлсэн Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Д.Энхдарь “НАРЫГ ГЭСГЭЭСЭН НҮГЭЛТ ОН ЖИЛҮҮД”

Ирээдүйрүүгээ гар буугаар буудвал 

Ирээдүй чинь их буугаар буудна…

 

Нүд ирмэхийн зуур л өнгөрдөг цаг хугацаа дэндүү богинохон агаад ахархан хүний амьдрал хэтэрхий олон сайн, бас муу зүйлээр дүүрэн юм. Зовсон ч олон,жаргасан нь ч олон. Гэхдээ хүн бүр л сайн сайхан амьдрахыг хүснэ. Харамсалтай нь тэр болгон бодсоны зоргоор болдоггүй хүсэхэд хясдаг нь амьдралын жам. Нэг хэсэг нь шударгаар явж амьдрахын тулд тэмцэж байхад нөгөө хэсэг нь үнэн яваа тэднийг алсуурхан шимэгчилж шударга бусаар явах нь бичигдээгүй хууль болсон ч юм шиг.

Хээл хахууль, гүтгэлэг, хэлмэгдүүлэлт бохир үйлээсээ цэвэрхэн гарж буруугүй хүмүүсийг буруутан болгодог хүнд сурталтнуудын хүсэл шунал, хүн чанаргүй арчаагүй нэг хэсэгтнүүдийн үйл өмнө нь ч одоо ч хэвээр. Би л болж байвал бусад нь яахав гэсэн үзэл ор үндэсгүй хэлмэгдүүлэлт төгсгөлөө өнөөг хүртэл олоогүй. Хийсэн үйлийнхээ зовлогыг дааж чадахгүй хэрэндээ л тэр булайгаас цэвэрхэн зугтаж үлдэх гээд хэнийг ч хамаагүй золиосонд гаргадаг аймшигт тоглоом.

Одоог ярихаасаа татгалзан өмнөхөө нэг эргэн харья. Судсаар нь нэг цус урсах халуун дотно гэр бүлүүд хүртэл нэг нэгнээ хардан сэрдэж хайр энэрэл халамж энхрийлэл нь асан бадамлаж байсан бол ус цацаад унтраасан юм шиг болсон. Харин тэдний нүднээс өшөө авалт, гуниг харуусал, үхэл хагацал, айдас хүйдэс дүрэлзэж түймэр мэт газар авсан тийм л үе. Яагаад заавал золиосонд гаргаж, яагаад тэднийг амь амьдралаар нь булшилж, яагаад тэр бузар нүглээ бусдад тохож үлдэх гээд байсан юм бэ? гэхэд хэн ч энэ гашуун үнэнд хариулт өгөхгүй. Хийсэн нүглийн чинь хариуд үйлийн үр чамайг дагаж амгалан эс оршихуйд хорогддог гэсэн цорын ганц нүцгэн үнэн байна. 

Нүглийг туулсан түмэн минь 

Нүдэнд чинь үүл буув уу 

Хүчтэний өмнө бөхийж 

Хүчгүйн өмнө годойж

Хамелион шиг явсан та нарын 

Харамсалтай түүхийг би мэднэ 

Тайлал юу гэвэл эд хөрөнгө, эрх мэдэлд шунан гэмгүй царайлаад хийгээгүй зүйлийг нь хийсэн болгож бусдыг буруутгах, ердөө ийм өчүүхэн ийм арчаагүй зүйл байсан. Хоорондын өрсөлдөөн үл ойлголцол үзэл бодлын зөрүүтэй нэгдлээс эхлэл тавигдсан. Коминтернийхны хөрөнгө хураасан судалгаа, үр дүн, үндсэн оноолт бүхэн нь тэдэнд таалагдаагүй сэтгэлд нь нийцээгүй учир голж, сэхэшгүй шийдвэртэй цохилт өгөхийг шаардаж байлаа. Нэг шат ахиад зогсолгүй 2, 3, 4 гэж ахин ахисаар түүнийгээ давж чадалгүй унана гэдгийг бодсон ч үгүй шунасан нь тэр. Зөвхөн тэднээс өөр барж үл дуусах хөрөнгөтэй, баригдаж үл чадах эрх мэдэлтэн хаана ч байх ёсгүй гэсэн бодлоор эзэмдүүлсэн хар тамхичид байсан. Энэ нь гэм зэмгүй ард түмний амьдралыг орвонгоор нь эргүүлэхээс өөр хаашаа хазайх тавилан байх билээ. Эд хогшил, мал адгуус, алт мөнгө авч болох бүгдийг хуу хамж хүсэл шуналынхаа золиос болгосон байна. Идэж барах, цадаж ханах нь дуусаагүй тэдэнд энүүхэн энэ мөлжлөг дэндүү өчүүхэн байв. Хар шаруудыг шалдалж харамсалтай үхлийг үзэх хоёр хөлтөн олон байг гэх нь эрхэм зорилгодоо хүрэхийн гол түлхүүр нь байсан нь илт. Нууц далд бодлоготой яахавдээ санасандаа хүрэхийн нэг алхам эргэн харж урагш ч алхах чадалгүй болтол нь боох цаасанд мутарласан дээрээс нь доош дарж буулгах удиртгал тушаалаа ээлж дараалан гаргаж байв. Худал хэлсэн хүнд гишгэсэн газар хэлсэн үг бүхнийхээ хариуд эдээр татвар өгөх гэвэл утсан чинээ амиараа төлөөс төлөх сонголтыг хийх аргагүй ацан шалаанд оруулж байсан. Чадалтай нэг нь эдээрээ төлж чадалгүй нэг нь диваажинд ч биш тамд очиж байжээ. Бусдын эрхэнд жаргаснаас Өөрийн эрхэнд зов.

    Хэлмэгдүүлэлтийн аймшигт түүхээс: 1922 онд Бодоо, 1924 онд Данзан нарыг гүтгэж хороосноос хойш хэлмэгдүүлэлт газар авах үндэслэл болсон юм. Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт нь 1922 оноос 1939 онд дээд цэгтээ хүрсэн байна. Ингэхдээ ганц нэгээр нь биш “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгчээр нэр нөлөө бүхий хэдэн хүнийг гүтгэвэл цаашлаад буруугүй буруутнуудыг маш олноор нь хядаж байв. Энэ аллагууд нь гэмт хэргээ нуун далдлах гэсэн оролдлого бөгөөд аллагыг гардан хийсэн хүмүүсийг хүртэл устгаж ул мөрөө дарж байжээ. ОБЭК байгуулагдаж ажиллах хугацаандаа 50 гаруй удаа хуралдаж 25437 хүнийг шүүж 20099 хүнийх нь хувь заяаг нь эцэслэж байв. Үүний 17000 орчим нь лам нар байлаа… Нохойноос ч дор үзэж дарамталж, алан хядаж байхад тэслээ тэслээ гээд тэр нь төгсгөлөө олохгүй л бол хэдий болтол тэвчих вээ дээ. Цөхөрч доройтсон ард нь тэмцэл бослогын түгшүүр зарлаж бэлдэцгээж эхлэв.  Зэвсэглэж болох бүхий л зүйлс сэтгэл санаа үйлээрээ нэгдэж болох зовлон нэгт хүмүүс нь цуглацгааж тэмцэхээр шулуудсан байна. Дарангуйлагчдын хөл, гар, хүзүү толгой нь болсон хэд хэдэн дарга мэтийн сэхээтнүүдийг баривчилж чаджээ. Гэхдээ энэ бослого нь үр дүнд үл хүрвээс тэд биеэ даасан нэг захиргааг цогцлооно гэж тушаал ч биш тулган шаардах бичиг ч биш мэдэгдэл ч биш тийм зүйлийг дээш нь илгээжээ. Даанч энэ бослого нь цагаа олоогүй байлаа. Бүх зүйл талаар өнгөрч харин ч эсрэгээрээ цус урсгах эрх мэдэлтэй дарангуйлагчдын гарт үхэцгээсэн нь харамсалтай. Энэ бүгдийг багцлаад энгийн үгээр хэлбэл хүчтэй хэсэг араатнууд хүчгүй дорой амьтад руу дайрч байгаа нь энэ. Амьд үлдэхийн тулд хөөрхий дорой тэд нь чадлаараа тэмцэж байсан амьдралын жам юм хойно. Зөвхөн шуналын энэ үйлүүд улс орныг минь хөгжил нь зогссон харанхуй сөнөсөн хот мэт болгосон юм. Хэрвээ тухайн үед энэ бүх зүйлүүд байгаагүй бол дорд гаралтнууд, ноёд баячууд, лам нар бүх хүмүүс тэгш эрхтэй илүү зовлого болсон хэрэггүй шунал эрх мэдэл дарангуйлалгүй байсан бол магадгүй манай Монгол улс хөгжлийн ямар цэгт байх байсан нь таамгүй. Ухамсар дорой тэдний ухааныг нь ухаарлаар услаад ургахгүй байгаа заримыг нь таслаад хаявал ургаж байгаа бусад нь сайхан харагдах байсан даа. Гэхдээ тэр хэрэггүй ургамлуудыг таслаж хаялгүй байлгаад байсан учраас л сайхан харагдах цэцэгс нь үхээд байсан юм шүү дээ.  

Түрүүчийн засгийг түлхэн унагаад

Түүний оронд буу барьж өндийсөн засаг

Түүх ёс төв шударга ухаан бүхнийг бас 

Түлхэн унагаад хүнийг мал болгож байсан

Түмэн үнэний ортой түүхийг бадагласан энэ шүлэгт үхэл ханхалсан төр засгийн буруугүй хүнийг буруутан болгодог булай хэргийг далдхан илчилсэн сэтгэлийн эмзэглэлийг өгүүлсэн байна. Яагаад хийгээгүй зүйлийнхээ төлөө хийсэн юм шиг бөхөлзөж ганц л заяах амьдралаа нүгэлтнүүдийн өмнөөс илээх гэж. Анхнаасаа л төр засаг минь түмэн олонтойгоо нэгдэж хоёр биед нэг зүрхийг цогцлоож байсан бол ирээдүй үр хойчдоо хэлэх хар сүүдэргүй харанхуй дурсамжгүй байх байсан. 

Өнгөрсний алдаагаа давталгүй 

Өндийж босооч төр засаг минь 

Хүүрнэж өгүүлэх гашуун дурсамжгүй 

Хөгжин дэвшье түмэн олон минь 

Алдаж зурсан зам мөрийнхөө үргэлжлэл болж бүү замраач 

Алдах гээд хазайж байгаа бол өнгөрснөө нэг дахин хараач 

Хүйтэн дурсамжтай өнгөрсөн он жилүүдийн түүхээсээ сургамж аван суралцаж өнөөгийн энэ нийгэмдээ алдаагаа давтахгүй байх нь чухал. Үүний тулд төр засаг, ард бүхэн нь хууль цаазаа үнэнчээр сахиж шударга ёс эв нэгдлийг эрхэмлэх хэрэгтэй. Бид ирээдүйн ямар хаалгыг татах нь бидний одоогийн үйлээс шалтгаална. Сайн сайхнаар түүхээ бичээд хэн хүнээсээ хүсэмжилж гэрэлт ирээдүйн зүг хөгжил дэвшлийн зул асаан хүсэл мөрөөдлийн гүүрийг зурж хүн шиг амьдарч улс шиг хөгжицгөөе.