“УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ: ШАЛТГААН, ҮР ДАГАВАР, СУРГАМЖ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн эмхтгэл

Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд нийт 24 илтгэл тавьж хэлэлцүүлэгдсэн бөгөөд илтгэлүүдтэй холбогдуулан хуралд оролцогсод өөрсдийн санал бодлыг илэрхийлэв. хуралд оролцогчдоос …. зүйл бүхий зөвлөмж гарган … шийдвэр гаргагчдад хүргэхээр тогтсон болно. улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр, их хэлмэгдүүлэлтийн 80 дахь жилийн хүрээнд зохион байгуулсан гол үйл ажиллагааны талаар болон зарим хүмүүсийн хэлсэн үг, олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд тавьж хэлэлцүүлсэн эрдэмтэн судлаачдын илтгэлүүдийг нэгтгэн эмхэтгэл болгон хэвлүүллээ. хамтран ажилласан Ерөнхийлөгчийн тамгын газар, шуа-ийн түүх, археологийн хүрээлэн, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Конрад аденауэрын сан, шуа-ийн олон улсын харилцааны хүрээлэн, тагнуулын Ерөнхий газрын тусгай архив, монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, монголын үндэсний музей, Үндэсний төв архивын газар, гандантэгчэнлин хийд, дашчойлон хийд, сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, улсын драмын эрдмийн театр, П.гэндэнгийн нэрэмжит сан, гадаад дотоодын эрдэмтэд судлаачидад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын зүгээс гүн талархал илэрхийлье.