АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ СУРГАЛТ СЕМИНАР БОЛЛОО.

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол улсын хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хангуулах, салбар комиссуудад арга зүйн зөвлөмж өгөх, харилцан санал солилцох зорилгоор Аймгуудын болон нийслэл, дүүргийн салбар комиссын Цагаатгалын асуудал хариуцсан ажилтнууд болон харилцан ажиллагч байгууллагууд болох Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүх болон Архивын ерөнхий газрын холбогдох хүмүүс, Монголын нотариатчдын холбоо, МУИС-ын Хууль зүйн сургуулийн багш, оюутны төлөөлөл мөн Улсын комиссын Ажлын албаны ажилтнууд оролцсон өргөн хэмжээний сургалт, семинар зохион байгуулагдлаа.