МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН УЛС БАЙГУУЛАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ / 1911-1915 / БАРИМТ БИЧГИЙН ЭМХТГЭЛ /Ж.Гэрэлбадрах 2014 он/

Эмхтгэж хэвлэлд бэлтгэсэн: Дуутан Ж. Гэрэлбадрах
Эрхэлсэн: Хэрээд Ж. Урангуа

Алтайн сүрлэг уулсаас Дорнын их тэнгис, Байгал нуурын өмнө этгээдээс түмэн газрын их хэрэм хүртэлх асар уудам нутгаар Мөнх хөх тэнгэрийн дор өвсний соргог, усны тунгалагийг даган нүүдэллэн сонсголонтой. Хүмүүн төрөлхтөн өнөөг хүртэл “Монголын эзэнт гүрэн”-тэй тэнцэхүйц улс байгуулж, тунхаглаж байсангүй. Түүхийн ороо бусгаа үед хүчирхэг монголчууд хүчээ алдаж, хөрш нэгнийхээ хүчинд автан хөл гараа боолгон олон арван жилийг өнгөрөөж байсан. Хэдий тийм ч зориг эрмэлзлэл, газар шорооныхоо төлөө амаргүй тэмцлийг 1911 онд эхлүүлэн тусгаар тогтнолоо сэргээж, туурга тусгаар улсаа байгуулан нийт монгол овогтноо нэгтгэсэн Их Монгол  улсаа байгуулахын төлөө тэмцсэн тэрхүү түүхэн үйл явдал бидний монголчуудын мартах учиргүй түүх билээ
Энэ бол “Монголчуудын нэгдсэн улс байгуулахын төлөөх тэмцэл /1911-1915 он/. Баримт бичгийн эмхтгэл” гурван боть ном юм. Түүхэн эх сурвалжийг нийтийн хүртээл болгож судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулах явдал нь Монголын түүх судлалын “цагаан толбыг” арилгахад ихээхэн ач холбогдолтой билээ.