ХЭЛМЭГДСЭН ЗАЯА-12 /Готовын Аким 1999 он/

Хэлмэгдүүлэл. Үс сөхүйж, ууц хүйт даам аюумшигт үг. Гэм зэмгүй үй олон хүнийг цаазлахыг нь цаазлаж хорихыг нь хорьж цөлөхийг нь цөлж, мөшгөн хавчихыг нь мөшгөн хавчсан хууль бус бурангуй ажиллагааг баазад ганц энэ үгээр илэрхийлж байна. Сэхээтний төөрөгдөл болон 1964 оны “намын эсрэг бүлэг” гэгчид холбогдсон 12 хүний 30-40 жил эдэлсэн бие, сэтгэлийн зовлонг улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны дурдатгаснаар энэ жижиг номд өгүүлэхийг хичээлээ. Энэ номоос уншигч Та 60-аад оны үеийн Монголын улс төр, эдийн засгийн амьдрал ямар байсан, Лоохууз, Нямбуу, Сурмаажав нар Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалыг яагаад шүүмжилж байсан намын эсрэг бүлэг гэж байсан уу, Монгол нутгийн бурхан мартчихсан гэмээр бөглүү хязгаарт энд тэнд гэр бүлийн хамт цөлөгдсөн, өргөст торны цаана хоригдсон тэр хүмүүс гал усны гашуун зовлонг хэрхэн туулсан тухай цогц төсөөлөл авах болов уу гэж найдаж байна. Түүхэн үнэнийг тогтооход нэмэр болох болтугай.