АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ СУРГАЛТ СЕМИНАР БОЛЛОО. Улсын комиссын Ажлын албаны ажилтнууд оролцсон өргөн хэмжээний сургалт, семинар зохион байгуулагдлаа.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” Монгол улсын хуулийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх түүний хэрэгжилтийг улсын хэмжээнд хангуулах, салбар комиссуудад арга зүйн зөвлөмж өгөх, харилцан санал солилцох зорилгоор Аймгуудын болон нийслэл, дүүргийн салбар комиссын Цагаатгалын асуудал хариуцсан ажилтнууд болон хамтран ажиллагч байгууллагууд болох Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүх болон Архивын ерөнхий газрын холбогдох хүмүүс, Монголын нотариатчдын холбоо, МУИС-ын Хууль зүйн сургуулийн багш, оюутны төлөөлөл мөн Улсын комиссын Ажлын албаны ажилтнууд оролцсон өргөн хэмжээний сургалт, семинар зохион байгуулагдлаа.