Хүндэтгэлийн “Бясалгалын Флашмоб”-ийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

IMG_1021Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Залуучуудын холбоо, Оюунлаг буддист нийгэмлэг хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр 2013 оны 9 дүгээр сарын 10-ныг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хойч үедээ ойлгуулах, хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор “Чингис хааны талбай”-д “Бясалгалын Флашмоб”-ийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 1000 оюутан залуус болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийхний төлөөлөл оролцлоо.