УЛСЫН КОМИССЫН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН

 

 

ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮС:

Монгол Улсын Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын комисс нь БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар зохион байгуулагдсан.

  • 1990-1992 онд БНМАУ-ын дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  • 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Жамбын Гомбожав
  • 1996-1998 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Цахиагийн Элбэгдорж
  • 1998-2000 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Догсомын Ганболд
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Жамсрангийн Бямбадорж
  • 2004-2005 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Санжаасүрэнгийн Оюун
  • 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Данзангийн Лүндээжанцан
  • 2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Долоонжингийн Идэвхтэн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Нямаагийн Энхболд
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Логийн Цог
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ядамсүрэнгийн Санжмятав

 

УЛСЫН КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАААР АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮС:

  • 1990-1992 онд Өлзийхутагийн Ганхуяг
  • 1992-2009 онд Нямдолгорын Сампилноров
  • 2009-2014 онд Очирын Лхагварэнцэн
  • 2014-2016 онд Дэлэгчоймболын Дамбасүрэн
  • 2017 оноос Пүрэвжалын Нарандалай ажиллаж байна.

 

УЛСЫН КОМИССЫН ДАРГА, ГИШҮҮД

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд зааснаар Улсын комисс нь дарга, 8 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба Улсын комиссын даргаар Монгол улсын Их хурлын дэд дарга ажилладаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 39 дүгээр зарлиг ёсоор Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын гишүүдийн бүрэлдэхүүн нь:

  1. Улсын комиссын дарга /Монгол улсын Их хурлын дэд дарга
  2. Улсын комиссын Нарийн бичгийн дарга
  3. Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
  4. Монгол улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  5. Улсын ерөнхий прокурор
  6. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч
  7. Тагнуулын ерөнхий газрын дарга
  8. Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын дарга
  9. Цагаатгалын улсын комиссын Ажлын албаны дарга гэсэн албан тушаалтнуудаас бүрдэнэ.