Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, гишүүд:

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” Монгол улсын хуульд зааснаар Цагаатгалын улсын комисс нь уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг нь хангуулах чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага юм. Улсын комиссын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах ба үүнд:

  1. Улсын комиссын дарга /Монгол улсын Их хурлын дэд дарга/
  2. Улсын комиссын Нарийн бичгийн дарга
  3. Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга
  4. Монгол улсын засгийн газрын гишүүн Сангийн сайд
  5. Улсын ерөнхий прокурор
  6. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн
  7. Тагнуулын ерөнхий газрын дарга
  8. Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын дарга
  9. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Ажлын албаны дарга гэсэн албан тушаалтнуудаас бүрдэнэ.

 

 

 

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар ажиллаж байсан хүмүүс:

 

Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар зохион байгуулагдсан ба дараах хүмүүс даргаар ажиллаж байсан байна.

  • 1990-1992 онд БНМАУ-ын дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  • 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Жамбын Гомбожав
  • 1996-1998 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Цахиагийн Элбэгдорж
  • 1998-2000 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Догсомын Ганболд
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Жамсрангийн Бямбадорж
  • 2004-2005 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Санжаасүрэнгийн Оюун
  • 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Данзангийн Лүндээжанцан
  • 2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Долоонжингийн Идэвхтэн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Нямаагийн Энхболд
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Логийн Цог
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ядамсүрэнгийн Санжмятав.