• Нүүр
  • Нөхөх олговор авхад бүрдүүлэх материал

НӨХӨХ ОЛГОВОР АВХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Сүүлд шинэчилсэн

1. ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС

 - Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа /хэлмэгдэгчтэй холбогдолтой/

- Цагаатгасан магадлал, тогтоолын хуулбар /хэлмэгдэгчтэй холбогдолтой/

 

2. ҮНДЭСНИЙ ТӨВ АРХИВААС

 - Хүн амын 1927, 1929, 1933, 1944, 1947, 1956, 1989 онуудын тооллого /хэлмэгдэгч болон хэлмэгдэгчтэй холбогдолтой онуудын тооллого/

 

3. УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС

 - 1 дүгээр маягтын лавлагаа буюу ХААТР-1 /нэхэмжлэгчтэй холбогдолтой/

- Нас барсны лавлагаа /шаардлагатай тохиолдолд/

 

4. ОРШИН СУУГАА ХОРОО /БАГ/-ООС

 - Оршин суугаа хороо /баг/-ын Засаг даргын тодорхойлолт /нэхэмжлэгчийн харьяаллын дагуу/

 

5. НЭХЭМЖЛЭГЧ ИРГЭНЭЭС

 - Иргэний үнэмлэх /нэхэмжлэгчийн харьяаллын дагуу/

- Хэлцэл /шаардлагатай тохиолдолд/

 Жич: Нөхөх олговрын бүрдүүлбэр материал бүрдүүлж байгаа нэхэмжлэгчдийн мэдээлэл харилцан адилгүй байдаг тул дээрх материалыг бүрдүүлж эхлэхээсээ өмнө Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс /Засгийн газрын 11 дүгээр байрны 602 тоот/-т хандах болон 51-261725, 51-266298 утсаар холбогдоно уу

Цагаатгах ажлыг

удирдан зохион байгуулах улсын комисс


ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИСС © 2019 он

Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.