Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.ТӨГӨЛДӨР САЛБАР КОМИССЫН УДИРДЛАГУУДТАЙ ЭНЭХҮҮ ӨДРҮҮДЭД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө түүний хэрэгжилтийн талаар Дорноговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Ц.Батсугиртай 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, Төв аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, Архангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Дархан-Уул аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Ч.Энхбат, Баянхонгор аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Т.Норов, мэргэжилтэн Д.Юндэнбазар нартай 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, Өмнөговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Л.Батчулуунтай 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус тус албан уулзалт хийлээ. Мөн бусад салбар комиссын удирдлагуудтай дээрх асуудлаар 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд албан уулзалт хийхээр товлоод байна.