Үйл ажиллагааны чиглэл

Бүрдүүлэх материал

ТОДРУУЛГА: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Цагаатгуулах тухай гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй” гэж заасны дагуу хуулийн энэ хэсгийн үйлчлэлийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон.

1. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР-т:
Улс төрийн хилс хэрэгт шүүх болон тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр ял шийтгүүлсэн хүмүүст холбогдох болон улс төрийн хилс хэргээр ял шийтгэгдээгүй боловч баривчлагдан мөрдөгдсөн хүмүүст холбогдох гомдлыг

2. ТУХАЙН ШИЙДВЭР ГАРГАСАН БАЙГУУЛЛАГЫН ОРШИН БАЙСАН БУЮУ ОРШИН БАЙГАА НУТАГ ДЭВСГЭРИЙГ ХАРЬЯАЛАХ АНХАН ШАТНЫ ШҮҮХ-д:
Улс төрийн хэрэгт хилсээр холбогдуулан тухайн үеийн нам, төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр нутаг заагдсан, ажил, албан тушаалаасаа хууль бусаар халагдсан, эд хөрөнгөө хураалгасан хүмүүст холбогдох гомдлыг тус тус цаасан хэлбэрээр гаргах бөгөөд тухайн эрх бүхий байгууллагаас шаардсан холбогдох материалыг хавсаргана.

Жич: Цагаатгуулах тухай гомдол тус бүр өөр хоорондоо харилцан адилгүй байдаг тул дээрх материалыг бүрдүүлж эхлэхээс өмнө Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын ажлын алба /Засгийн газрын 11 дүгээр байрны 602 тоот/-нд хандах болон 51-261725, 51-266298 тоот холбогдох утсаар лавлана уу.