Бидний тухай

Бүтэц зохион байгуулалт

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу  Улсын комиссын дарга нь Монгол Улсын Их Хурлын дэд дарга байх бөгөөд 8 гишүүний бүрэлдэхүүнтэй, тус гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 39 дүгээр зарлигаар батлагдсан Улсын комиссын бүрэлдэхүүн нь:

  1. Улсын комиссын дарга, Монгол Улсын Их хурлын дэд дарга
  2. Улсын комиссын Нарийн бичгийн дарга
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
  4. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  5. Монгол Улсын Ерөнхий прокурор
  6. Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч
  7. Тагнуулын ерөнхий газрын дарга
  8. Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын дарга
  9. Улсын комиссын ажлын албаны дарга гэсэн албан тушаалтнуудаас бүрдэнэ.