Мэдээ, мэдээлэл

Ажлын албаны танилцуулга

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн дарга, түүний ажлын алба нь төрийн орон тооны байгууллага бөгөөд комиссын өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж зохион байгуулдаг.

Улсын комиссын ажлын алба нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг нь хангуулах чиг үүрэгтэй.

Язгуур угсаа, гарал үүсэл, үзэл бодол, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, нийгмийн байдлын улмаас улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэн, нам, захиргааны байгууллагаас арга хэмжээ авагдсан хэлмэгдэгчдийг цагаатгуулах, хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүдэд нөхөх олговор олгох, хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, тэдний нэр төрийг сэргээн сурталчлах, хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах, хэлмэгдүүлэлтийг ахин давтахгүй байх талаар соён гэгээрүүлэх чиглэлээр өдөр тутмын үйл ажиллагаагаа хэрэгжүүлж иргэд, олон нийт, хуулийн этгээдийг дээрх чиглэлийн дагуух зөвлөгөө, мэдээллээр ханган ажиллаж байна.