Бидний тухай

Эрхэм зорилго

Улсын комиссын эрхэм зорилго нь язгуур угсаа, гарал үүсэл, үзэл бодол, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, нийгмийн байдлын улмаас улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэн, нам, захиргааны байгууллагаас арга хэмжээ авагдсан хэлмэгдэгчдийг цагаатгуулах, хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүдэд хууль тогтоомжийн дагуу нөхөх олговор олгох, хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, тэдний нэр төрийг сэргээн сурталчлахад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах юм.