Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.ТӨГӨЛДӨР САЛБАР КОМИССЫН УДИРДЛАГУУДТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө түүний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр танилцуулж албан уулзалтыг хийлээ.

2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн уулзалтад Хөвсгөл аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Р.Машбат, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Дундговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх, Өвөрхангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, Хэнтий аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, Увс аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Ч.Энхбаяр нар, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн уулзалтад Завхан аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга С.Болдбаатар тус тус оролцлоо.