Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.ТӨГӨЛДӨР МБШТ – ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ХАМБА НОМУН ХАН, ГАВЖ Д.ЧОЙЖАМЦАД БАРААЛХЛАА.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний зарим заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Монголын бурханы шашинтны төв – Гандантэгчэнлин хийдийн хамба номун хан, гавж Д.Чойжамцад бараалхлаа.

Уулзалтаар улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор уршиг, хэлмэгдсэн лам мяндагтан, хэлмэгдүүлэлтэд өртсөн хүрээ, хийдийн талаар ярилцаж хэлмэгдүүлэлтийн хор уршгийг олон нийтэд таниулах, ахин давтахгүй байх чиглэлээр залуу, өсвөр үеийнхнийг соён гэгээрүүлэх ажлыг хамтран зохион байгуулахаар санал солилцлоо.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан 18,775 лам байдаг бөгөөд энэ нь нийт хэлмэгдэгчдийн 59,7% юм. Түүнчлэн 1,250 орчим хүрээ, хийд хэлмэгдүүлэлтэд өртөн устгагдсан байдаг.