Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө түүний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр танилцуулж албан уулзалтыг хийлээ.
2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн уулзалтад Дорнод аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Б.Энхээ, Сүхбаатар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга А.Чулуунбат нар, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн уулзалтад Говь-Алтай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга М.Алтангэрэл тус тус оролцлоо.