Үйл ажиллагааны чиглэл

НӨХӨХ ОЛГОВРЫН НЭХЭМЖЛЭЛ БҮРДҮҮЛСЭН ИРГЭДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ (2022 оны 01 сар) 1 сая төгрөг

НӨХӨХ ОЛГОВРЫН НЭХЭМЖЛЭЛЭЭ БҮРДҮҮЛСЭН ИРГЭДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ 

               Доорх нэр бүхий иргэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 3 дугаар хэсгийн дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн тул мөн тогтоолын 4 дэх хэсгийн 5-ын б, в, 9 дүгээр заалтуудыг баримтлан нийтэд мэдээлж байна.

  1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхэд:
    Нэхэмжлэгчийн үндсэн захиргаа  Нэхэмжлэгчийн овог, нэр  Хэлмэгдэгчийн нэр, овог  Хэлмэгдэгчийн үндсэн захиргаа  Хэлмэгдэгчийн юу болох  Нөхөн олговрын хэмжээ
1.УБ,БЗДТөмөрийн АлгааТөмөр СэрээтэрийнХовдХүүхэд1 сая
2.АрхангайБатаагийн ЯнжмааБатаа ШагдарынАрхангайХүүхэд1 сая
3.УБ, СХДГомбын ДуламсүрэнЦэндсүрэн Лүндэвийн /Цэндсүрэн Лүндэгийн/БулганХүүхэд1 сая

Иргэдийн анхааралд: Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн эдгээр иргэний нэр дээр нөхөх олговор нэхэмжлэх эрх болон олговрыг хуваах асуудлаар маргаан гарвал маргагч талууд өөрийн харъяалагдах орон нутгийн Цагаатгалын салбар комисст болон Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комиссын Ажлын албанд мэдэгдэж, маргаанаа хэлцлийн журмаар, эсвэл анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн тухайгаа тэмдэглүүлнэ. Маргаан гараагүй болон маргаанаа шийдвэрлүүлсэн нөхцөлд энэ нэрсийн жагсаалт нийтлэгдсэн өдрөөс 30 хоногийн дараа харъяалах анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ өгч шийдвэрлүүлнэ. Холбоо барих утас: 51-266298, 51-261725.

ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИСС