Мэдээ, мэдээлэл

УИХ-ЫН ДЭД ДАРГА, ЦАУЗБУК-ЫН ДАРГА С.ОДОНТУЯА ТЕГ-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, ТУСГАЙ АРХИВТАЙ ТАНИЛЦЛАА

Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комиссын дарга С.Одонтуяа 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тагнуулын Ерөнхий газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа.


Тус уулзалтаар ТЕГ-ын тусгай архивт хадгалагдаж байгаа шалгагдаагүй улс төрийн хэрэг, орон нутгийн архивуудаас татан төвлөрүүлсэн хэрэг, мөн улс төрийн хэрэгт холбогдсон болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр мөрдөн байцаалтыг зогсоосон хэргүүдийг шалган шийдвэрлэх асуудлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүний ажиллах төлөвлөгөө, тусгай архивын тасаг, тусгай архивын уншлагын танхим болон цагаатгалын үйл ажиллагаатай танилцлаа.


1922-1990 хооронд хэлмэгдсэн төр нийгмийн зүтгэлтэн, лам хуврагуудын 30 гаруй мянган баримт материал хадгалагдаж байгаа бөгөөд ЗСБНХУ-д хэлмэгдэж байсан Монгол улсын төр нийгмийн зүтгэлтэн, лам хуварга, энгийн иргэдийн 200 орчин баримт материалыг ОХУ-ын тусгай архиваас авчруулан хадгалж байна. Мөн их хэлмэгдүүлэлт эхлэхээс өмнөх Монгол улсын Сүм хийдүүд болон лам нарын мэдээлэл хадгалагдаж байдаг юм.


Тусгай архив нь олон улсын стандартад нийцсэн архивын бичиг баримт хадгалах зориулалтын шүүгээ, зохих темпиратурын өрөөтэй бөгөөд иргэдийг хүлээн авч зохих журмын дагуу архивын шаардлагатай баримт материалуудыг танилцуулах ажлуудыг хийсээр ирсэн бөгөөд уншлагын танхимд суун танилцаж байгаа билээ.


ТЕГ-ын 100 жилийн ой Тусгай архивын 90 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Тусгай архив нь анх 1932 онд байгуулагдсан түүхтэй.