Мэдээ, мэдээлэл

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг холбогдох хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн салбар комиссоос иргэд олон нийт болон салбар комиссын албан хаагчдын хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 4499 иргэн санал ирүүлсэн байна.


Хуулийн төсөлд санал ирүүлсэн олон нийтийн болон салбар комиссын саналыг тус тус нэгтгэн Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу байршуулж байна.