Мэдээ, мэдээлэл

ХОВД АЙМАГТ “ОЛОН ЯСТНЫ УГТАХ ХААЛГА” САНААЧЛАГАД НЭГДЭЖ ХЭЛМЭГДЭГСДИЙН НОГООН ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА

“Амьд ногоон хаалга биднийг угтана” уриан дор Ховд аймгийн төврүү орох зам дагуу 10000 мод тарьж, Олон ястны угтах хаалгатай болох санаачлагыг Дэлхийн байгаль хамгаалах сан, “Түмэн модот хаалга” ТББ-аас хэрэгжүүлж байгаа. Энэхүү санаачлагыг дэмжиж Ховд аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос “Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан 108 мод бүхий ногоон төгөл” байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

Аймгийн ИТХ-ын ажлын алба, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд моддыг 3 жилийн хугацаанд арчилж, ургуулах зардлын мөнгийг “Түмэн модот хаалга ТББ”-ын төлөөллүүдэд энэ үеэр гардууллаа.