“Амьд ногоон хаалга биднийг угтана” уриан дор Ховд аймгийн төврүү орох зам дагуу 10000 мод тарьж, Олон ястны угтах хаалгатай болох санаачлагыг Дэлхийн байгаль хамгаалах сан, “Түмэн модот хаалга” ТББ-аас хэрэгжүүлж байгаа. Энэхүү санаачлагыг дэмжиж Ховд аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос “Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан 108 мод бүхий ногоон төгөл” байгуулах ажлыг эхлүүлсэн байна.
Аймгийн ИТХ-ын ажлын алба, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд моддыг 3 жилийн хугацаанд арчилж, ургуулах зардлын мөнгийг “Түмэн модот хаалга ТББ”-ын төлөөллүүдэд энэ үеэр гардууллаа.