Үйл ажиллагааны чиглэл

Бүрдүүлэх материал

ТОДРУУЛГА: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна” гэж заасны дагуу 2018 оноос өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд хуулийн энэ хэсгийн үйлчлэлийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Харин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон 2018 оноос хойш цагаатгагдсан хэлмэгдэгчдийн нөхөх олговрын бүрдүүлбэр материалыг хүлээж авах эрх зүйн орчин нээлттэй байна.

1. ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС
– Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа /хэлмэгдэгчтэй холбогдолтой/
– Цагаатгасан магадлал, тогтоолын хуулбар /хэлмэгдэгчтэй холбогдолтой/

2. ҮНДЭСНИЙ ТӨВ АРХИВААС
– Хүн амын 1927, 1929, 1933, 1944, 1947, 1956, 1989 онуудын тооллого /хэлмэгдэгч болон нэхэмжлэгчтэй холбогдолтой онуудын тооллого/

3. УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС
– 1 дүгээр маягтын лавлагаа буюу ХААТР-1 /нэхэмжлэгчтэй холбогдолтой/
– Нас барсны лавлагаа /шаардлагатай тохиолдолд/

4. ОРШИН СУУГАА ХОРОО /БАГ/-ООС
– Оршин суугаа хороо /баг/-ны Засаг даргын тодорхойлолт /нэхэмжлэгчийн харьяаллын дагуу/

5. НЭХЭМЖЛЭГЧ ИРГЭНЭЭС
– Иргэний үнэмлэх /орон нутагт оршин суугаа бол нотариатаар баталгаажуулсан хуулбар хувь/
– Хэлцэл /шаардлагатай тохиолдолд/

Жич: Нөхөх олговрын бүрдүүлбэр материал бүрдүүлж байгаа нэхэмжлэгчдийн мэдээлэл харилцан адилгүй байдаг тул дээрх материалыг бүрдүүлж эхлэхээс өмнө Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын ажлын алба /Засгийн газрын 11 дүгээр байрны 602 тоот/-нд хандах болон 51-261725, 51-266298 тоот холбогдох утсаар лавлана уу