Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох
тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2014
оны 56/39 дугаар зөвлөмжийг нэг мөр хэрэгжүүлэх, Улсын комиссын 2026 оны
гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг гүйцэтгэх зорилгоор ТЕГ-тай хамтарсан
ажлын хэсэг Дорнод, Хэнтий аймгийн төрийн болон бусад архивт томилолтоор
ажиллаа.

Улсын комиссын Захиргаа, дүн шинжилгээний албаны дарга Л.Очирсүрэн,
мэргэжилтэн Ч.Баярхүү, нягтлан бодогч Х.Хажидмаа, архив, бичиг хэргийн ажилтан
А.Зулзаяа,
ТЕГ-ын Тусгай архивын мэргэжилтэн М.Мөнхтунгалаг нарын
бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2026 оны 06 дүгээр сарын 10-нөөс 14-ны өдрүүдэд /4
хоног/ Дорнод, Хэнтий аймгийн салбар комисст ажиллах болон тухайн аймгийн төрийн
архив, шүүх, прокурорын архивт удирдамжийн дагуу ажиллаа

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай
хуулийн хэрэгжилтийг хангуулах.
Улсын комиссын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан чиглэлээр орон
нутагт хийгдэх үйл ажиллагаатай танилцаж чиглэл өгөх, салбар комиссын
удирдлагуудыг нэгдсэн удирдлагаар хангах, мэдээлэл, зөвлөгөө өгөх.
Аймгуудын төрийн болон бусад архивт ажиллах, архивт хадгалагдаж буй
хэлмэгдэгчтэй холбоотой хэрэг материал, шүүхийн тогтоол байгаа эсэхийг шүүж үзэх,
шаардлагатай тохиолдолд хувилж ТЕГ-ын Тусгай архивт татан авах.
Томилолтоор ажиллах явцад бий болсон нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч
нэмж хийвэл зохих үйл ажиллагааг ханган ажиллаа.
