Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.ТӨГӨЛДӨР ГОВЬСҮМБЭР, ДОРНОГОВЬ АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ Монгол Улсын Их хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг 1998 онд баталсан бөгөөд Хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “6.3.Цагаатгуулах тухай гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй” гэснийг хуулийн хэрэгжилтэд тулгамдсан практик шаардлагад нийцүүлэн 2000, 2006, 2009 онуудад хугацааг сунган өөрчлөлт оруулж, хамгийн сүүлд 2024 оны нэмэлт өөрчлөлтийн тухай хуулиар хүчингүй болгож, хугацаагүй болгосон байна. Гэсэн атлаа уг гомдол гаргах эрхийн үргэлжлэл болсон нэхэмжлэл гаргах эрхийг 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт уламжлалт байдлаар хугацаа тогтоон орхисон нь өдгөө 50 гаруй иргэний хилс хэрэгт шийтгүүлэн хэлмэгдсэн эрхээ сэргээлгэж нөхөн олговор авах эрхийг хязгаарласан зохицуулалт болон үлдсэн байна.
Өөрөөр хэлбэл хуульд “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна’’ гэж зааснаас үүдэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүн, төрсөн болон үрчилж авсан хүүхэд нэхэмжлэл гаргаж нөхөн олговор авч чадалгүй хоцорчээ. Иймд нэгэнт эрх нь зөрчигдөж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийнхээ хохиролыг нэгийг ч үлдээлгүй барагдуулж зохих нөхөн олговор олгох нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хууль дээдлэх ёс, шударга ёс, тэгш байдлыг хангах төрийн үйл ажиллагааны зарчимд нийцэх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж нөхөн олговор авч чадаагүй үлдсэн иргэдийн нэхэмжлэл гаргах хууль зүйн боломжийг нээх практик болон хууль зүйн шаардлага үүссэн байгаа тул уг хуулийн төсөлтэй танилцаж, саналаа өгнө үү. Та саналаа доорхи линк дээр дарж өгнө үү.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах, хяналт тавих, хэлмэгдүүлэлт ба цагаатгалын асуудлаар танилцуулга, мэдээлэл хийх, цагаатгал, нөхөх олговрын асуудлаар зөвлөгөө өгөх, хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын явцтай танилцах, уг ажлыг орон нутгийн төвшинд хамтран зохион байгуулах зорилгоор Говьсүмбэр, Дорноговь аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, холбогдох байгууллагын албан хаагчидтай уулзах, заавар зөвлөгөө өгөх, ажлын хэсгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр, ажлын албаны ахлах референт Н.Мэндбаяр, ажилтан Д.Зоригт нарын бүрэлдэхүүн холбогдох газруудад ажиллалаа.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН САЛБАР КОМИСС ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫН НОГООН ТӨГЛИЙН ОРЧИНГ ТОХИЖУУЛЖ БАЙГУУЛНА

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд салбар комиссын дарга Ш.Билэггүмбэрэл, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг салбар комиссын гишүүд болон ИТХ-ын ажлын алба, аймгийн шүүх, прокурор, тагнуул, архив, музей зэрэг албан байгууллагын албан хаагчидтай ажил хэргийн уулзалт, мэдээлэл хийлээ.

Говьсүмбэр аймгийн салбар комисс Хэлмэгдэгчдийн дурсгалын хөшөөг түшиглэн “Ногоон төгөл”-т орчныг бий болгон тохижуулж байгаа бөгөөд Улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр болон Улсын комиссын ажлын албаны албан хаагчид уг төгөлд мод тарих арга хэмжээнд оролцлоо.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЛБАР КОМИСС ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫН НОГООН ТӨГЛИЙН ОРЧИНГ ТОХИЖУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дорноговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Ц.Батсугир болон ИТХ-ын ажлын алба, аймгийн шүүх, прокурор, тагнуул, музей, номын сан зэрэг албан байгууллагын албан хаагчидтай ажил хэргийн уулзалт, мэдээлэл хийж, иргэдийн хүлээн авч уулзаж холбогдох хуулийн зөвлөгөөг хүргэлээ.

Дорноговь аймгийн салбар комисс Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөлт орчинг бий болгох явц энэ оны 5-р сараас эхлэн Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнд өрнөж байгаа бөгөөд орчныг тохижуулах ажил үргэлжилж байна.