Тус үзэсгэлэнд 35 сурагчдын намтар түүхэнд холбогдох ховор сонин баримтуудыг дэглэн толилуулж буйгаас:
Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр 2024 оны 02 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд гардуулан өгсөн 1926-1930-онд Герман улсад суралцсан хүүхдүүдийн визийн мэдүүлгийн анкетуудын хуулбар баримтыг анх удаа олон нийтэд үзүүлж байна.


Мөн тухайн үед Германд сурч байсан Төрийн шагналт Л.Намхайцэрэн, Гавьяат багш С.Бавуу, БНМАУ-аас БНАГУ-д суух Элчин сайдын яамны Соёл, хэвлэлийн атташе Б.Доржсүрэн нарын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, захидал цахилгааныг;
Гадаад харилцааны төв архиваас сурагчдын гадаад паспорт, Герман, Франц улсын зохих байгууллагуудтай харилцсан албан бичгүүд;
Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс газрын зураг, бичгийн машин, зурагт хуудас зэрэг үзмэрийн зүйлс;
ТЕГ-ын Тусгай архиваас хэлмэгдсэн багш, сурагчдын хавтаст хэрэг, түүхэн гэрэл зургууд, Д.Нацагдорж, Д.Намдаг нарыг хилс хэрэгт холбогдуулан баривчилж байцаасан архивын баримт;
МУҮНС-аас багш Б.Ишдорж, Д.Буддарь, судлаач Ч.Болд нарын бичиж хэвлүүлсэн ном зохиол, Монгол сурагч оюутнуудыг Германд газарчилж, хэлмэрчилсэн СЕРГЕЙ М.ВОЛЬФ-ийн аян замын тэмдэглэл;
18 жилийн турш судалгаа хийж, материал цуглуулсан сэтгүүлч, судлаач Ч.Болдын цуглуулга, хувийн архиваас зурагт хуудас, посторууд;




1926-1930 онд Герман, Франц улсад суралцсан сурагчдын гэр бүл, үр хүүхдүүдийн гар дээр хадгалагдан үлдсэн эд өлгийн зүйлүүд, гэрэл зургуудыг ҮНДЭСНИЙ ТӨВ МУЗЕЙН ХАМТ ОЛОН БОЛОН СУДЛААЧ Ч.БОЛДЫН дэглэлтээр дэглэн толилуулж байна.
Үзэсгэлэн 2026 оны 04 сарын 25-ны өдөр хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд ажиллана.






ХАЛУУН ИТГЭЛ ЦӨХӨРСӨН
ХАТАН ЗҮРХ ШАРХИРСАН
ХАР ДАРСАН ОН ЖИЛҮҮДИЙГ