Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дэд дарга, Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Архивын ерөнхий газрын дарга Л.Нямгэрэл, Монголын үндэсний музейн захирал Д.Отгонсүрэн, хэлмэгдэгч оюутан Ц.Баатарсэнгийн ач А.Эрдэнэбат нар нээлтийн үг хэлж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Герман улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, бусад оролцогч байгууллагуудын төлөөлөл, түүх судлаач, эрдэмтэд болон Герман Франц улсад суралцсан анхны 35 оюутны ар гэрийн төлөөлөл оролцлоо.




Энэхүү үзэсгэлэн 2026 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай иргэд, олон нийтэд нээлттэй байна.
ХАЛУУН ИТГЭЛ ЦӨХӨРСӨН
ХАТАН ЗҮРХ ШАРХИРСАН
ХАР ДАРСАН ОН ЖИЛҮҮДИЙГ
#ХАМАГ#МОНГОЛЧУУД#БҮҮ#МАРТАГТУН


