Мэдээ, мэдээлэл

Дорнод болон Хэнтий аймгийн салбар комисст томилолтоор ажиллав.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2014 оны 56/39 дугаар зөвлөмжийг нэг мөр хэрэгжүүлэх, Улсын комиссын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг гүйцэтгэх зорилгоор ТЕГ-тай хамтарсан ажлын хэсэг Дорнод, Хэнтий аймгийн төрийн болон бусад архивд томилолтоор ажиллав.

Дорнод болон Хэнтий аймгийн Төрийн архив, Шүүх, Прокурорын архивуудад удирдамжийн дагуу Улсын комиссын Захиргаа, дүн шинжилгээний албаны дарга Л.Очирсүрэн, мэргэжилтэн Ч.Баярхүү, нягтлан бодогч Х.Хажидмаа, архив, бичиг хэргийн ажилтан А.Зулзаяа, ТЕГ-ын Тусгай архивын мэргэжилтэн М.Мөнхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2026 оны 06 дугаар сарын 10-аас 14-ны өдрүүдэд /4 хоног/ ажилласан.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, Улсын комиссын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан чиглэлээр орон нутагт хийгдэх үйл ажиллагаатай танилцаж чиглэл өгөх, салбар комиссын удирдлагуудыг нэгдсэн удирдлагаар хангах, мэдээлэл, зөвлөгөө өгөх. Аймгуудын төрийн болон бусад архивд ажиллах, архивд хадгалагдаж буй хэлмэгдэгчтэй холбоотой хэрэг материал, шүүхийн тогтоол байгаа эсэхийг шүүж үзэх, шаардлагатай тохиолдолд хувилж ТЕГ-ын Тусгай архивд татан авах мөн томилолтоор ажиллах явцад бий болсон нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгч нэмж хийвэл зохих үйл ажиллагааг судлан ажиллав.