Ажлын нэр: Манзушир хийдийн хэлмэгдлийн асуудлыг бүрэн багтаасан баримтад нэвтрүүлэг хийх.
Хамрах хүрээ: Чингэлтэй дүүргийн 4-р хороо Засгийн газрын 12-р байр 421 тоот
Зорилго: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4-р бүлэгт заасан хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах, хэлмэгдүүлэлт дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх.
Санхүүжилтийн эх үүсвэр: Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс
Нийт төсөв: Улсын төсөв: 19,700.000 сая /арван есөн сая долоон зуун мянга/ төгрөг.
Гүйцэтгэгч талд тавигдах шаардлага:
- Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
- Албан тоот /үнийн санал/
- Хэлмэгдүүлэлт болон түүхэн сэдвээр баримтад кино, нэвтрүүлэг хийж байсан туршлагатай, эсхүл энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.
Сонирхсон тал саналаа: 2026 оны 11-р сарын 09-нөөс 13-ны өдрийн 17:00 цагаас өмнө байгууллагын Tsauzbuk@gmail.com цахим хаягаар болон ЧД-ийн 4-р хороо ЗГ-ын 12-р байр 402 тоот өрөө ЦАУЗБУК-т дээрх шаардлагыг хангасан материал бүрдүүлэн саналаа ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 265723, 99197822 утсаар авах боломжтой.
