Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалын өдөр /09 дүгээр сарын 10/ -ийг тохиолдуулан 2025 оны 09 дүгээр сарын 05-наас 09 дүгээр сарын 09-ний өдрүүдэд их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуультай хамтран тус сургуулиудын оюутан сурагчдад “Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт: дүгнэлт, сургамж”, ‘‘Алтан ургийн угсааны ноёдын хэлмэгдүүлэлтийн талаар’’ сэдвээр лекц тус тус зохион байгууллаа.
Лекцийн чиглүүлэгч багшаар Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан, түүхийн ухааны доктор Н.Батболд ажилласан бөгөөд нийт 300 орчим оюутан, сурагчид хамрагдлаа. Энэхүү лекцээр улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үр дагаврыг хүүхэд, залуучуудад түгээн таниулах, хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх зорилготой юм.



