Мэдээ, мэдээлэл

НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДИЙН САЛБАР КОМИССЫН АЛБАН ХААГЧИДТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн салбар комисс болон 9 дүүргийн салбар комиссын удирдлагуудтай албан уулзалт зохион байгууллаа.


Уулзалтаар Улсын комиссын хийж хэрэгжүүлж буй ажлыг талаар мэдээлэл хийж удахгүй болох Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр /09 дүгээр сарын 10/ зохион байгуулагдах арга хэмжээ, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.


Нийслэлийн салбар комисстой хамтарч ОХУ-ын Коммунарка мужийн Бутово дахь дурсгалын тусгай обьектэд орших ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн гэрэлт самбарын хувилбарыг Улаанбаатар хотноо босгох юм.