Цагааатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь Монгол Улс, БНСУ-д өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт, өнөө үеийн хандлага, хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үр дагаврыг арилгах, соён гэгээрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын сайн туршлага солилцох талаар хамтын ажиллагаатай. БНСУ-ын Жэжү 4:3 Энхтайван сангийн дарга Ким Жон Мин, захирал Чи Миёонг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ко Ёонгпё нарын тэргүүтэй зочид төлөөлөгчдийг Монгол Улсын “Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалын өдөр”-ийг хүндэтгэн өнгөрүүлэх 9 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн арга хэмжээнд урьж оролцууллаа.