Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачилгаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулсан хөшөөг босголоо. Тус хөшөөг сумын төвд сүндэрлүүлсэн байна.
Хөшөөний нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж нар оролцов. Энэ үеэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Соёлын төвөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион явуулсан “Хэлмэгдэл ба сургамж” сэдэвт илтгэлийн уралдаанд тэргүүлсэн сурагчдад шагналыг гардууллаа. Хөшөөг бүтээхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив өргөжээ.