Мэдээ, мэдээлэл

“ХҮНИЙ ЭРХ: ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БА ЦАГААТГАЛ” сэдэвт график дизайн болон гар зургийн уралдаан зарлаж байна.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хүүхэд, залуучуудад танин мэдүүлэх зорилго бүхий “Хүний эрх: Хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт график дизайн болон гар зургийн уралдаан зарлаж байна.

  • ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ерөнхий боловсролын сургуулийн сурагчид,
  • ГРАФИК ДИЗАЙНЫ УРАЛДААНД нас харгалзахгүй оролцох боломжтой.

Бүтээлийг 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 цаг хүртэл авна

Ирүүлсэн бүтээлийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын албан ёсны “Цагаатгалын УЛСЫН Комисс /цаузбук/” фэйсбүүк хуудаст нийтэлж олны хүртээл болгоно

Бүтээлийг шалгаруулахдаа сошиал хандалтын үзүүлэлт /лайк ба шейр/-ийг харгалзан үзнэ

Нийт шагналын сан: – 18 САЯ 500 МЯНГАН ТӨГРӨГ

Холбогдох утасны дугаар: 51-266298, 51-265723, 88680080
Доорх удирдамжтай танилцан дэлгэрэнгүй мэдээллийг авна уу