Мэдээ, мэдээлэл

2025 оны 5-р сарын 18 нд “5.18 АРДЧИЛЛЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮНЭНИЙ КОМИСС”-ЫН УРИЛГААР УИХ-ЫН ДЭД ДАРГА, УЛСЫН КОМИССЫН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ БНСУ-Д АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

“5.18 Гуанжү Ардчилсан хөдөлгөөн” өрнөсөн түүхэн газар болох “Чолла Намду” аймгийн засаг захиргааны төв байрны өмнөх талбай буюу “Ардчиллын талбай”-д зохион байгуулсан дурсгал хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Б.Пүрэвдорж БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн хамт оролцлоо. Мөн тус арга хэмжээнд УИХ-ын гишүүний хуулийн бодлогын зөвлөх Г.Эрдэнэбат, комиссын нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр нар оролцож цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож ажиллаа.