Цагааатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь Монгол Улс, БНСУ-д өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт, өнөө үеийн хандлага, хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үр дагаврыг арилгах, соён гэгээрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын сайн туршлага солилцох талаар хамтын ажиллагаатай. БНСУ-ын Жэжү 4:3 Энхтайван сангийн дарга Ким Жон Мин, захирал Чи Миёонг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ко Ёонгпё нарын тэргүүтэй зочид төлөөлөгчдийг Монгол Улсын “Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалын өдөр”-ийг хүндэтгэн өнгөрүүлэх 9 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн арга хэмжээнд урьж оролцууллаа.



- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийн дургалын өдрийн арга хэмжээ
- Ноён Ким Жон Мин тэргүүтэй 4:3 Энхтайван сангийн төлөөлөгчид Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Монгол Улсад анх удаа 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийдүүд хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ буяны ном хурах арга хэмжээ
- Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдоржтой уулзалт хийж цаашдын хамтын ажиллагааны талаар уулзалт хийлээ.


