Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс болон Бүгд Найрамдах Польш Улсын Үндэсний дурсамжийн хүрээлэн-Польш үндэстний эсрэг мөрдөн шалгах комисс хооронд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулав.



БНПУ-ын Гадаад хэргийн Дэд сайд Владислав Бартошевскийн Монгол Улс дахь албан ёсны айлчлалын үеэр Улсын комисстой хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар Үндэсний дурсамжийн хүрээлэнгийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
Санамж бичигт Улсын комиссын Нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, Үндэсний дурсамжийн хүрээлэнгийн Дэд захирал Карол Полейовски нар гарын үсэг зурж, баталгаажуулснаар хамтын ажиллагаа ийнхүү эхлэв.


Санамж бичиг солилцох ёслолын үйл ажиллагаа Гадаад харилцааны яаманд болсон бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парлиаментын бүлгийн дарга Ж.Золжаргал, БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Агата Обратаньска, тус хүрээлэнгийн Тэмцэл, итгэл үнэмшлийнхээ төлөө амь үрэгдэгсдийг дурсан санах албаны захирал Адам Шивек, зөвлөх шинжлэх ухааны доктор Гжэгож Бэрэндт нар оролцсон болно.