Улс төрийн хэлмэгдэгчдийг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын гишүүн, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга асан С.Одонтуяа болон ЕТГ, ЗГ-ын Тамгын газар, Улсын комисс, түүний ажлын алба, Батлан хамгаалах яамны төлөөлөл, Нийслэлийн салбар комисс, Монголын Бурханы шашитны төлөөлөл, Сонгинохайрхан дүүргийн салбар комисс, төрийн ёслолын алба, байгууллагын алба хаагчид,, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Сонгинохайрхан уулын ар энгэрт байрлах Хэлмэгдэгчдийн хөшөөт дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Уг газарт 1937 оны 09-р сарын 10-ны өдөр баривчлагдан уг оны 10-р сарын 21-ний өдөр цаазлуулсан нэр бүхий 12 хүний шарил оршин буй.









