Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн Холбооны тэргүүн Д.Цогтбаатарын хамт 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн салбар комисс болон 9 дүүргийн салбар комиссын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга нартай албан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Улсын комиссын хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийж, өчигдөр буюу 2026 оны 10 сарын 06-ны өдрийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн ”УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ” хуулийн төслийн танилцуулга хийгдэж, улмаар хэлмэгдэгчдийн үр хүүхдийн судалгааг шинэчлэн авах, хэлмэгдэгчдийн ар гэр үр хүүхдүүдэд төрөөс хүндэтгэл, дэмжлэг, туслалцаа үзүүлэх тал дээр хууль эрх зүйн зохицуулалт хийх талаар санал солилцлоо.

