Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс 1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүнд хүний эрхийг дээдлэх асуудлын хүрээнд байгуулагдсан билээ. Энэ нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдгээрт нөхөх олговор олгох, нэр төрийг нь сэргээх, дурсгалыг нь мөнхжүүлэх асуудлыг дагнан хариуцсан төрийн бие даасан байгууллага юм.
Цаашид улс төрийн хэлмэгдүүлэлтийг судлан түүний шалтгаан нөхцөлийг тогтоож, хүний эрхийг зөрчих, хэлмэгдүүлэлт ямар нэг хэлбэрээр давтагдахаас урьдчилан сэргийлэх улс төрийн баталгааг бий болгох шаардлагатай.
Манай улсад хүний эрх олон улсын болон дотоодын хэм хэмжээгээр тогтоосон түвшинд хангагдахгүй, зөрчигдөх үзэгдэл түгээмэл байгаад анхаарч, төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийг дээдлэх чиглэлээр эрдэмтэн судлаачидтай хамтран хууль, эрх зүйн орчныг сайжруулан, хэрэгжилтийг хангаж ажиллана.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Б.Пүрэвдорж